May 16, 2007

Компьютер дээр яаж ажиллах ёстой вэ? Та яаж ажилладаг бол...

1. Компьютер дээр яаж ажиллах ёстой вэ? Та яаж ажилладаг бол...
Компьютер дээр ажиллахдаа юу юуг анхаарах талаар хялбархаан хэрэгжүүлэх боломжтой бяцхан зөвлөгөөнүүдийг дор дурдъя:
- Нэг дор хэтэрхий олон программтай нэгэн зэрэг ажиллахгүй байх
- Ширээ сандал болон дэлгэцээ боломжоороо зөв тохируулах
- Сандал дээрээ зөв суух
- Богино хугацаанд эрчимтэй ажиллаж сурах
- Их хэмжээний ажил гүйцэтгэхдээ болж өгвөл дунд нь амралттай ажиллах
2. Компьютер дээр ажиллахад гардаг хүндрэлүүд?
Дор хаяж программ ажиллуулах буюу компьютерээ асаах хэмжээний англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй болов уу... Тэгээд бас...
Энд товчхоон хэдэн зүйлийг хэлье:
- Ажлынхаа ямар хэсгийг хийхээ эхлээд мэдэх хэрэгтэй байх юу гэвэл учир зүггүй л компьютерээ асаагаад шууд л заасан программ дээр нь ажиллаад унана гэж юу байхав
- Мэдээж хэрэгтэй хэдхэн командыг цээжлэхэд хангалттай гэж бодож байгаа бол явцгүй л гэсэн үг
- Компьютер мэдээж хүн биш болохоор янз бүрийн л саад гарна: тог тасарна, гацна, хийсэн зүйлсээ баллана, өөр хүн ч санаатай болон санамсаргүйгээр саад хийнэ, андуурч эндүүрч ажиллана, хольж солино...
- Ажиллаж буй хүн маань эхлээд өөрөө ядрахгүй, өвдөхгүй байх шаардлагатай болов уу нүд аргах, бие хөших гээд л ...
- Тэгээд хийх ажлаа сайн мэдэх нь л хамгийн чухал гэж бодож байна. Юу гэвэл юу хийхээ ч мэдэхгүй өмнө нь суучихаад дараа нь бодож байж ажиллана гэвэл нүд чинь аргаад, гар чинь чилээд хүндрэлтэй л байх
3. Монголд программ хэрхэн бий болдог вэ?
Компьютерийн амин сүнс нь программ хангамж гэдгийг бүгд л мэднэ. Учир нь программгүй бол компьютер зүгээр л нэг төмрийн хог гэдгийг CD дээр тоглоом бичүүлээд гүйгээд байдаг хүүхдүүдээс аваад бүгд л мэднэ. Харин программ хангамж нь (ПХ) дотроо олон янз. Системийн ПХ, хэрэглээний ПХ, тусгай зориулалтын ПХ гэх мэтчилэн... ПХ зохиоход
- техникийн даалгавар боловсруулах буюу тухайн ажлын компьютерээр хийлгэх хэсгийг загварчлах
- холбогдох программын кодоо боловсруулах
- программ ажиллах техник хангамжаар хангах
- бусад системтэй холбох буюу оролт гаралтын мэдээллийг боловсруулах
- бичиг баримт боловсруулах
- сургалт
- үйлчилгээ
- цаашдын хөгжил
гэх мэтээр янз бүрээр л ангилах болов уу.
Өнөөдөр Монголд хэрхэн ПХ бий болж байгаа талаар бодлоо хэлье.
А байгууллага Б этгээдээр (байгууллага, иргэн) программ хийлгэх болжээ.
I. Б тал эхлээд ойр зуурхан мэдээллийн чанартай зарим нэг зүйлсийг асууж асууж шууд л программын ямар нэг код бичээд А талд өгнө. Мөнгөө авна. Мөнгөө авахдаа мэдээж баримжаагүй үнэ авна. Тэгээд л 2 тийш болно. А нь нөгөө ПХаа ашиглаад эхэлтэл зарим нэг өөрчлөлт хийх шаардлага гарах бөгөөд эхний үед Б нь хийх ба яваандаа энэ нь огтхон ч дуусашгүй ажил болох тул 2 тал залхаад зүгээр л хаячихна. Тэгтэл программын санаа хэлж өгдөг байсан хүн нь тэтгэвэртээ гараад бүр л таг зогсоно.
II. Гадаадын ямар нэг орноос маш өндөр үнээр ПХ худалдан авна. Өөрсдөдөө тохируулна, мэдээж орчуулна, мэргэжилтэн ажиллуулна. Хүнээ сургах хэрэг гарна. Тэгтэл нөгөө хүн сайн сурчихвал онгироод ажлаа хаяад алга болно.Тэгж байтал ажлын шаардлагаар ПХаа сайжруулах хэрэг зайлшгүй гарна. Учир нь амьдрал өөрөө маш баян шүү дээ. Ингээд л дуусаагүй программ мөн үр дүнг нь тооцож болохгүй гэрээ нэгээр нэмэгдэнэ.
III. Өөрсдөө программист аваад хийлгэхээр болжээ. Гэтэл өнөөдөр лав Монголд аль нэг салбараар мэргэшүүлэн программист бэлтгэдэггүй тул нөгөө хүнээ сургаад ПХаа хийлгэх, эсвэл нөгөө программист нь хар практикаар (практикаар сурахад сайн сурч болдог боловч цаг хугацаа биднийг хүлээхгүй) суран хэн нэгний хэлсний дагуу нэг ПХ хийх болдог. Программистаа сургалаа гэхэд ганцхан хүнийг хэсэг хүнийг бус бүхэл бүтэн нэг багийг бэлтгэх болдог.Тэгэхээр А тал нь халшраад зардал дээрээ ч тэр, хугацааны хувьд ч тэр ашиггүй гэж үздэг. Учир нь уг ПХаар А тал дутагдаад байх нь юу л бол харин хэрэглэвэл мэдээж ажиллагсдад нь ажиллахад илүү л амархан байх болно гэж бодсоноос болж байгаа хэрэг.
IV. Харин сүүлийн үед энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа байгууллага иргэд олширч байгаа нь сайн хэдий ч тэд нөгөө салбарынхаа ажлыг ямар түвшинд мэдэж байгаа нь тийм ч тодорхой бус. Учир нь аль ч байгууллагын өнөөдөр компьютерээр хийдэг аль нэг ажлыг нь аваад үзвэл маш хурдтай өөрчлөгдөн хөгжиж байна. Хөндлөнгийн бүү хэл дотор нь ажиллаж байгаа нь ч өөрсдөө гүйцэж амжихгүй л байна.
4. Энгийн хэрэглэгч компьютер дээр ажиллахыг хэрхэн сурдаг вэ?
Тоглоом тоглох, бусдын ажиллахыг ажиглах, шууд өөрөө гардан ажил гүйцэтгэх, ...
5. Мэргэших хэрэгтэй юү?
Мэдээж хэрэгтэй гэхдээ ямар хэмжээнд тэр вэ гэж үү?...
Бусдыг ойлгох хэмжээнд буюу лав хамтран ажиллагч нарынхаа ажлын талаархи мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ мэдээлэл биш бодитой мэдлэг шүү маш эмх цэгцтэй. Жишээлбэл чи хүрзээр нүх ухах боллоо гэхэд чи эхлээд ямар хэмжээтэй нүх ухахаа шийдэх хэрэгтэй. ө.х. ямар урт өргөнтэй хир гүнзгий нүх ухах вэ гэдгээ шийдэх юм. Хэрэв чи гүнзгий ухъя гэвэл жижиг хэмжээтэй талбайд ухах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн хүрз багтах хэмжээтэй байвал жаахан яваад гарах шороогоо хаяхад хэцүү байх болно. Тийм болохоор ер нь нөөцтэйгөөр тэмдэглэж аваад ажилдаа орох хэрэгтэй.
6. Компьютерийн тусламжтайгаар ажлын бүтээмжээ хэрхэн дээшлүүлэх вэ?
Энэ нь чиний ажлын хэдэн хувийг компьютерээр хийх боломжтой вэ гэдгээс хамаарах бөгөөд тэр боломж бүрийг өөрөө хэрхэн гүйцэд ашиглахаас л хамаарна даа...
7. Та эрүүл мэндээ боддог уу?
Мэдээж бодолгүй л яахав. Гэхдээ яаж гэдэг нь сонин байна...
8. Таны ажилд компьютер үнэхээр хэрэгтэй юү?
Би юу хийдгээс л хамаарах байх мэдээж малчин хүнд бол тэр болгон хэрэглэх шаардлага гарах нь юу л бол...
9. Хэрэглэгчид мэpгэжилтнүүдээс ямар туслалцаа хүсдэг вэ?
Өөрийнхөө ажлыг хийлгүүлэх гэж үү эсвэл зөвхөн заавар зөвлөгөө аваад өөрөө хйих гэдэг үү гэж үү...
10. Компьютер худалдан авахдаа сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Нээрээ яг юунд нь болж худалдан авдаг гэж бодож байна?...
11. Компьютерийн наймаачид гэж хэн бэ?
Өнөөдрийн байдлаар гэхэд л хэдэн хүн байгууллага компьютер зардаг тэгээд тэдгээр нь ямар хүмүүс байгаа бол???
12. Оригиналь гэгддэг компьютерүүд хятадаас авчирч угсарсан компьютерүүдээс илүү байж чаддаг уу?
Нээрээ яагаад заавал тэгж ялгаж ярьдаг юм бол? Харахад адилхан л байдаг шүү дээ...
13. Хэрэглээний программуудыг яг юунд ашигладаг вэ?
Мэдээж эхлээд хэрэглээний программ гэж яг алийг нь хэлээд байгааг сайн ойлгох хэрэгтэй. Хэрэглээний программуудыг дотор нь дараахь байдлаар ангилж ерөнхийд нь болно. Үүнд:
- бичиг хэрэг боловсруулах
- хүснэгтэн мэдээлэл боловсруулах
- график, зурагтай ажиллах
- сүлжээнд ажиллах
- мэдээллийн баазтай ажиллах
Энд жишээлбэл бичиг хэрэг боловсруулах программ гэхэд л маш олон янз байдаг. Жишээлбэл: Word, Works, Note, EditText гэх мэтчилэн тоочоод байвал маш олон байдаг. Эндээс нэгийг л сонгоод маш сайн сурах хэрэгтэй. Энд онцолж хэлэхэд сүүлийн үед багц программ хангамж хийх чиглэл давамгайлж байгаа бөгөөд үүний сонгодог жишээ нь MS Office юм. Энд Word Excel Powepoint, Internet Explorer, Access зэргийг багтаасан байдаг. Багц программ нь дотроо мэдээлэл дамжуулах өргөн боломжтой, Excel дээр хийсэн ажлаа шууд л Powerpoint дээр ашиглах боломжтой байдаг. Энд MS Office-оос гадна MS Works, Open Office.org, гэх мэтчилэн хийгдсэн ажил нилээд байдаг. Хэрэглээний программуудыг компьютер дээр ажил хийдэг хэн бүхэн сурах шаардлагатай байдаггүй бөгөөд зөвхөн таны ажилд хэрэг болох хэсгийг л сурах хэрэгтэй болдог. Жишээлбэл нябо хүн байвал таны компьютер дээр хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах программ жишээлбэл MS Excel, таны ажилд зориулагдсан тусгай зориулалтын программ болох санхүүгийн программ, мөн интернэт-д орж өөрийгөө хөгжүүлэх зорилгоор internet explorer дээр ажиллаж сурах хэрэгтэй. Ингээд л өөр бусад программ дээр ажиллах эсэх нь таны сонирхол мэдэх хэрэг. Хэрэглээний программ дээр ажиллахын өмнө ямар үйлдлийн систем дээр ажиллах вэ гэдгээсээ хамаарч тухайн үйлдлийн системийн талаар сайн ойлголттой болох хэрэгтэй. Жишээлбэл Windows 95 юмуу Windows XP юмуу гэдгээс хамаарч түүний боломж, командуудын жагсаалт, хоорондын ялгаа, шаардагдах техник хангамж гэх мэтчилэн. Харин одоо үндсэн асуудалдаа оръё. Энгийн хэрэглэгч ихэвчлэн ямар ажлыг компьютер дээр хийх гэж байна түүндээ өөрөөр хэлбэл зорилгодоо таарсан программаа зөв сонгож ажиллаж чадахгүй байгаагаасаа болж өөртөө нэмэгдэл ажил учруулдаг. Энд жишээ хэлэхэд би word дээр л гайгүй ажилладаг тэгээд ч түүн дээр хүснэгттэй ажиллаж болдог биздээ гээд л түүн дээр хамаг л хүснэгтээ зураад эхэлдэг. Гэтэл түүний хийсэн хүснэгтэн мэдээлэл дээр дараа нь боловсруулалт хийх боломж нь Word-ын хувьд Excel-ээсээ хязгаарлагдмал байдаг. Учир нь тэд нэг багц программ бөгөөд тухайн зориулалтаар нь ашиглах юм бол маш өргөн боломжийг бидэнд олгож байдаг. Мөн Word дээр хийсэн зүйлсээ шууд л ном болгоод хэвлэхийг оролддог. Гэтэл Word дээрээс ном хэвлэж болдог боловч PageMaker ч юмуу Adobe Design гэх мэт зөвхөн хэвлэлийн зориулалттай программ хангамжуудыг ашиглаад номоо хэвлэх юм бол илүү боломжтой бөгөөд хэвлэсэн нь ч илүү чанартай байдаг.
14. Тоглоом хэрэгтэй юү?
Тоглоомд хүн бүхэн л дуртай. Харин компьютер дээр ямар ямар тоглоом тоглож болдогт тэгээд тэр нь хир өгөөжтэй гэдэгт хамаг учир нь байгаа юм даа...
15. Интернэтийн талаар товчхон?
Гарал үүслээс нь аваад хүн бүхэн л надад заагаад өгч чадах болсон байх...
16. Компьютерээр ямар үйлчилгээ үзүүлж болох вэ?
Эхлээд үйлчилгээгээ тодорхойлох гээд үзье. Тэгээд нь дараа нь тэднээсээ алийг нь компьютер ашиглан хийж болох талаар бодъё...
17. Компьютерээр үйлчлэхэд юуг анхаарах вэ?
Дээрхийн үргэлжлэл болох нь ...
18. Сурах, ажиллахад компьютер хир үүрэгтэй вэ?
Товчхондоо маш чухал. Харин яаж ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамаарч үүрэг нь янз бүрийн түвшинд яригдах болов уу...
19. Программистаар ямар хүмүүс ажилладаг вэ?
Америкт цагийн хэдэн арван долларын үнээр Windows-ийн install хийдэг байхад Монголд үнэгүй. Учир нь өнөөдөр Windows-ийг зардаггүй зүгээр л мөнгө өгөлгүйгээр гуйгаад л гүйцээ. Сайн гуйвал CD үгүй бол copy флаш гүйцээ. Ямар ч монгол хэлээр ажиллах боломжтой үйлдлийн системийг хийчих чадалтай залуус маш олон. Гэтэл программистуудаас хэн нэг нь өнөөдөр ямар нэг программ бичих боллоо гэхэд
- Мэдээлэл цуглуулна. Онолоор суралцах болон практикаар орчноо, ажлаа судлах гээд ер нь л цаг барсан ажил байдаг
- Программынхаа математик загвараа хийнэ
- Техникийн даалгавраа боловруулна. Энэ нь хамгийн хэцүү хугацаа шаардсан ажил байдаг. Энд мэдээллийн урсгал, тухайн даалгаврын амьдрал дахь загвар, бүтэц, зохион байгуулалт, схем гээд хамгийн гол зүйлсийг энд л хийдэг.
- Программынхаа алгоритмаа хийнэ
- Программчлалын хэлнүүдээс сонголт хийн сураад дараа нь түүн дээрээ программчлалын кодоо бичнэ.
- Бусад ажилтай хэрхэн холбогдох холбоосуудаа хийнэ
- Мэдээллийн урсгалыг тодорхойлно. Өдөр тутмын процедуртай холбоотой ажил л даа.
- Тайлангийн хэсгийг хийнэ. Энд бас тайлангийн стандартад суралцах болдог.
- Тохирох Техник Хангамж (шаардлагатай компьютерийн нэмэлт төхөөрөмж) авч суурилуулна
- Сургалтаа явуулна. Тодорхой зорилготойгоор компьютерт суралцана гэсэн үг.
- Сүлжээ тавих, эвдэрсэн тохиолдолд засварлах, шинэ сэлбэг худалдан авахад нь туслах мэтийн техникийн үйлчилгээг үзүүлнэ
- Сервер дээрээ ч адил ажиллана. Мэдээж энд Oracle, MS SQL, Apache, Linux гэх мэтийн мэдээллийн баазын болон системийн сервер (платформ) дээр ажиллаж сурах шаардлага гарна.
- Үйлдлийн системийн сонголтоос хамаарч MS DOS, Windows 9x/XP/NT/2000, Unix, Linux, OS/2, Sun, Apple, Macintosh-ийн аль нэгийг маш сайн хэрэглэж сурах шаардлага гарна
- ПХаа цаашид хөгжүүлнэ (амьдрал өөрөө маш баян байнга л өөрчлөгдөн хувьсах магадлалтай)
- ПХ-ын ашиглалтын явц дахь үйлчилгээгээ хариуцна
- Үйлдлийн системдээ тааруулж ПХаа суулгаж өгнө
- Бусад хэрэглээний программуудтай харьцаж сурах өөрөөр хэлбэл суралцах мөн бусдадаа ашиглахад нь туслах хэрэг гарна. Жишээ нь MS Office, Page Maker, WinAmp, Auto CAD гэх мэт.
- Компьютертэй холбоотой virus, archive, NET гэх мэтийн үйлчилгээг үзүүлнэ
- Дээр нь өөрөө боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй болдог
- Тухайн ажиллаж буй салбартаа мэргэших хэрэгтэй болдог
гээд тоочоод байвал нэг хүн яагаад ч барахгүй их ажлууд байгаа биз. Тэгэхээр яахав хагас заримыг нь орхиод халтууртаад өгнө дөө. Харин багаараа ажиллаж байгаа тохиолдолд иймэрхүү зүйл гаргахгүйгээр зохион байгуулж уг нь бол болно. Ялангуяа тухайн салбартаа мэргэшсэн мэргэжлийн хүнтэй баг байвал ч үзүүлээд өгч болно.
Манай ихэнх программистууд ихэнхдээ зүгээр л бусдаас хулгайлсан (жишээлбэл PHP ашиглахдаа), хялбарчлаад хуулсан ПХ-ууд хийдэг бөгөөд тэдгээр нь шаардлага хангасан байх нь нэн цөөн. Үнэндээ ихэнх нь demo маягийн программ байдаг. Тэгсэн мөртлөө үнээ гадныхныг дуурайгаад өндөр тогтооно. Дууслгалгүй орхино. Харин арай ухаалаг зарим нэг нь зүгээр л түрээс маягаар цөөн хэдэн мөнгөөр байнга ашиглуулаад байнга мөнгө олоод байдаг, мөн словарь мэтийн жижиг программыг нэг үдийн хоолны үнээр зараад болоод л байна. Гэхдээ Монголд программыг мөнгөөр зарна гэдэг ойлголт их л бүрхэг. Энд ганц хоёр толь бичиг, зарим нэг санхүүгийн бүртгэлийн программууд, энэ тэндээс худалдан авч орчуулсан программуудыг эс тооцвол бараг л бүгд гадны программууд тэр дундаа англи хэлээр ажилладаг программууд байдаг. Үүнээс гадна энгийн хэрэглэгчдийн мэдлэггүй, ойлголт муутайг нь далимдуулан ихэнхдээ сэлбэг зарангаа зарим нэг программ дээр ажиллуулж сонирхуулах маягаар сургалт хийдэг.
Программистууд ажилд хэрхэн ордог талаар хэдэн үг хэлье. Мэдээж тэд сурч байхдаа мэргэшиж амжаагүй тул (өнөөдөр Монголд ямар ч ийм сургалт байдаггүй эсвэл маш бага сургадаг) ямар ч хамаагүй байгууллагын зарлалын дагуу очин тэнд ажиллах хүсэлтэй байдаг. Нөгөө байгууллага нь ч авч ажиллуулдаг. За тэгээд зар өгсөн газар нь аль нэг арын хаалгаар буюу танил мэргэжлийн хүнгүй тохиолдолд л зарын дагуу очсон хэдэн хүнээс ажилд авч магадгүй. Мэдээж зарлалд тухайн программист яг юу хийх (аль салбарт гэх мэт), ямар чадвартай байх талаар маш хомс мэдээлэл байдаг ба программист нь өөрөө ч юу хийхээ мэдэхгүй байж зүгээр л нэг web page хийсэн гэдгээрээ ч юмуу өөр аль нэг сайн талдаа түшиглэн тухайн ажилд орох гээд байдаг. Хэрэв огт мэдэхгүй ажилд орвол сурч эхэлнэ дээ. Ингэхээр тухайн байгууллага нь хүнээ бэлтгэн авч байнаа гэсэн үг. Тэгээд л тухайн программист нь хурдан сайн сурсан бол байгууллага богинохон хугацаанд программтай болно. Программист нь үргэлж түүнийгээ сайжруулаад л байх нь юу л бол. Өөр ажилд дайчлагдана. Тэгээд л тухайн ажлаар мэргэшсэн программист нь шал өөр ажил хийгээд л явчихна даа. Нөгөө программ нь ч тэгсгээд хөгжихөө болино. Ажлын шаардлагаар өөр бусад ажилтай нь холбогдон ажиллах боллоо ч гэсэн программист нь хийхээ зогсоосон тул дахиад дараачийн программистаа хайдаг. Харин гадны байгууллага иргэнээр хийлгэсэн бол өөр хэрэг. Энэ тохиолдолд тухайн байгууллага дахь программыг хариуцсан мэргэжилтэн бас давхар бэлтгэх болж байгаа юм. Тэгэхээр юу хэлэх гээд байнаа гэвэл тухайн байгууллагын тухайн ажилд зориулсан программыг хийхэд нь зориулж техникийн даалгавар хийж өгдөг, мөн тухайн салбараар мэргэшсэн багаар хийлгэж байвал дээрхи хүндрэлүүдээс ямар нь ч гарахгүй ээ л гэсэн үг. Яагаад гэвэл техникийн даалгавар нь байвал оюутан сурагчид ч гэсэн уг ажлыг тань хийгээд л өгнө. Учир нь тэд тодорхой юманд толгой өвдөхгүй.

No comments: