May 16, 2007

Компьютер дээр ажиллахад гардаг хүндрэлүүд?

Дор хаяж программ ажиллуулах буюу компьютерээ асаах хэмжээний англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй болов уу... Учир нь компьютерийг англи хэлтэй хүмүүс зохиосон тул түүн дээр ажиллах сэтгэлгээ нь тийм л байдаг. Тэгээд бас...
Энд товчхоон хэдэн зүйлийг хэлье:
- Ажлынхаа ямар хэсгийг хийхээ эхлээд мэдэх хэрэгтэй байх юу гэвэл учир зүггүй л компьютерээ асаагаад шууд л заасан программ дээр нь ажиллаад унана гэж юу байхав
- Мэдээж хэрэгтэй хэдхэн командыг цээжлэхэд хангалттай гэж бодож байгаа бол явцгүй л гэсэн үг
- Компьютер мэдээж хүн биш болохоор янз бүрийн л саад гарна: тог тасарна, гацна, хийсэн зүйлсээ баллана, өөр хүн ч санаатай болон санамсаргүйгээр саад хийнэ, андуурч эндүүрч ажиллана, хольж солино...
- Ажиллаж буй хүн маань эхлээд өөрөө ядрахгүй, өвдөхгүй байх шаардлагатай болов уу нүд аргах, бие хөших гээд л ...
- Тэгээд хийх ажлаа сайн мэдэх нь л хамгийн чухал гэж бодож байна. Юу гэвэл юу хийхээ ч мэдэхгүй өмнө нь суучихаад дараа нь бодож байж ажиллана гэвэл нүд чинь аргаад, гар чинь чилээд хүндрэлтэй л байх

No comments: