May 16, 2007

Товчхоон хэдхэн асуултууд

Энгийн хэрэглэгч компьютер дээр ажиллахыг хэрхэн сурдаг вэ?
Тоглоом тоглох, бусдын ажиллахыг ажиглах, шууд өөрөө гардан ажил гүйцэтгэх, ...
Мэргэших хэрэгтэй юү?
Мэдээж хэрэгтэй гэхдээ ямар хэмжээнд тэр вэ гэж үү?...
Бусдыг ойлгох хэмжээнд буюу лав хамтран ажиллагч нарынхаа ажлын талаархи мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ мэдээлэл биш бодитой мэдлэг шүү маш эмх цэгцтэй. Жишээлбэл чи хүрзээр нүх ухах боллоо гэхэд чи эхлээд ямар хэмжээтэй нүх ухахаа шийдэх хэрэгтэй. ө.х. ямар урт өргөнтэй хир гүнзгий нүх ухах вэ гэдгээ шийдэх юм. Хэрэв чи гүнзгий ухъя гэвэл жижиг хэмжээтэй талбайд ухах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн хүрз багтах хэмжээтэй байвал жаахан яваад гарах шороогоо хаяхад хэцүү байх болно. Тийм болохоор ер нь нөөцтэйгөөр тэмдэглэж аваад ажилдаа орох хэрэгтэй.
Компьютерийн тусламжтайгаар ажлын бүтээмжээ хэрхэн дээшлүүлэх вэ?
Энэ нь чиний ажлын хэдэн хувийг компьютерээр хийх боломжтой вэ гэдгээс хамаарах бөгөөд тэр боломж бүрийг өөрөө хэрхэн гүйцэд ашиглахаас л хамаарна даа...
Та эрүүл мэндээ боддог уу?
Мэдээж бодолгүй л яахав. Гэхдээ яаж гэдэг нь сонин байна...
Таны ажилд компьютер үнэхээр хэрэгтэй юү?
Би юу хийдгээс л хамаарах байх мэдээж малчин хүнд бол тэр болгон хэрэглэх шаардлага гарах нь юу л бол...
Хэрэглэгчид мэpгэжилтнүүдээс ямар туслалцаа хүсдэг вэ?
Өөрийнхөө ажлыг хийлгүүлэх гэж үү эсвэл зөвхөн заавар зөвлөгөө аваад өөрөө хйих гэдэг үү гэж үү...
Компьютер худалдан авахдаа сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Нээрээ яг юунд нь болж худалдан авдаг гэж бодож байна?...
Компьютерийн наймаачид гэж хэн бэ?
Өнөөдрийн байдлаар гэхэд л хэдэн хүн байгууллага компьютер зардаг тэгээд тэдгээр нь ямар хүмүүс байгаа бол???
Оригиналь гэгддэг компьютерүүд хятадаас авчирч угсарсан компьютерүүдээс илүү байж чаддаг уу?
Нээрээ яагаад заавал тэгж ялгаж ярьдаг юм бол? Харахад адилхан л байдаг шүү дээ...
Хэрэглээний программуудыг яг юунд ашигладаг вэ?
Мэдээж эхлээд хэрэглээний программ гэж яг алийг нь хэлээд байгааг сайн ойлгох хэрэгтэй. Хэрэглээний программуудыг дотор нь дараахь байдлаар ангилж ерөнхийд нь болно. Үүнд:
- бичиг хэрэг боловсруулах
- хүснэгтэн мэдээлэл боловсруулах
- график, зурагтай ажиллах
- сүлжээнд ажиллах
- мэдээллийн баазтай ажиллах
Энд жишээлбэл бичиг хэрэг боловсруулах программ гэхэд л маш олон янз байдаг. Жишээлбэл: Word, Works, Note, EditText гэх мэтчилэн тоочоод байвал маш олон байдаг. Эндээс нэгийг л сонгоод маш сайн сурах хэрэгтэй. Энд онцолж хэлэхэд сүүлийн үед багц программ хангамж хийх чиглэл давамгайлж байгаа бөгөөд үүний сонгодог жишээ нь MS Office юм. Энд Word Excel Powepoint, Internet Explorer, Access зэргийг багтаасан байдаг. Багц программ нь дотроо мэдээлэл дамжуулах өргөн боломжтой, Excel дээр хийсэн ажлаа шууд л Powerpoint дээр ашиглах боломжтой байдаг. Энд MS Office-оос гадна MS Works, Open Office.org, гэх мэтчилэн хийгдсэн ажил нилээд байдаг. Хэрэглээний программуудыг компьютер дээр ажил хийдэг хэн бүхэн сурах шаардлагатай байдаггүй бөгөөд зөвхөн таны ажилд хэрэг болох хэсгийг л сурах хэрэгтэй болдог. Жишээлбэл нябо хүн байвал таны компьютер дээр хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах программ жишээлбэл MS Excel, таны ажилд зориулагдсан тусгай зориулалтын программ болох санхүүгийн программ, мөн интернэт-д орж өөрийгөө хөгжүүлэх зорилгоор internet explorer дээр ажиллаж сурах хэрэгтэй. Ингээд л өөр бусад программ дээр ажиллах эсэх нь таны сонирхол мэдэх хэрэг. Хэрэглээний программ дээр ажиллахын өмнө ямар үйлдлийн систем дээр ажиллах вэ гэдгээсээ хамаарч тухайн үйлдлийн системийн талаар сайн ойлголттой болох хэрэгтэй. Жишээлбэл Windows 95 юмуу Windows XP юмуу гэдгээс хамаарч түүний боломж, командуудын жагсаалт, хоорондын ялгаа, шаардагдах техник хангамж гэх мэтчилэн. Харин одоо үндсэн асуудалдаа оръё. Энгийн хэрэглэгч ихэвчлэн ямар ажлыг компьютер дээр хийх гэж байна түүндээ өөрөөр хэлбэл зорилгодоо таарсан программаа зөв сонгож ажиллаж чадахгүй байгаагаасаа болж өөртөө нэмэгдэл ажил учруулдаг. Энд жишээ хэлэхэд би word дээр л гайгүй ажилладаг тэгээд ч түүн дээр хүснэгттэй ажиллаж болдог биздээ гээд л түүн дээр хамаг л хүснэгтээ зураад эхэлдэг. Гэтэл түүний хийсэн хүснэгтэн мэдээлэл дээр дараа нь боловсруулалт хийх боломж нь Word-ын хувьд Excel-ээсээ хязгаарлагдмал байдаг. Учир нь тэд нэг багц программ бөгөөд тухайн зориулалтаар нь ашиглах юм бол маш өргөн боломжийг бидэнд олгож байдаг. Мөн Word дээр хийсэн зүйлсээ шууд л ном болгоод хэвлэхийг оролддог. Гэтэл Word дээрээс ном хэвлэж болдог боловч PageMaker ч юмуу Adobe Design гэх мэт зөвхөн хэвлэлийн зориулалттай программ хангамжуудыг ашиглаад номоо хэвлэх юм бол илүү боломжтой бөгөөд хэвлэсэн нь ч илүү чанартай байдаг.
Тоглоом хэрэгтэй юү?
Тоглоомд хүн бүхэн л дуртай. Харин компьютер дээр ямар ямар тоглоом тоглож болдогт тэгээд тэр нь хир өгөөжтэй гэдэгт хамаг учир нь байгаа юм даа...
Интернэтийн талаар товчхон?
Гарал үүслээс нь аваад хүн бүхэн л надад заагаад өгч чадах болсон байх...
Компьютерээр ямар үйлчилгээ үзүүлж болох вэ?
Эхлээд үйлчилгээгээ тодорхойлох гээд үзье. Тэгээд нь дараа нь тэднээсээ алийг нь компьютер ашиглан хийж болох талаар бодъё...
Компьютерээр үйлчлэхэд юуг анхаарах вэ?
Дээрхийн үргэлжлэл болох нь ...
Сурах, ажиллахад компьютер хир үүрэгтэй вэ?
Товчхондоо маш чухал. Харин яаж ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамаарч үүрэг нь янз бүрийн түвшинд яригдах болов уу...

No comments: