May 2, 2010

Байгууллагын IT

Ямар төрлийн байгууллага аж ахуйн нэгжүүд компьютерийг хэрхэн ашигладаг бол?

Энэ сэдвээр бичих гээд нилээд бодлоо. Өмнөх нийтлэлдээ би бээр хувь хүмүүсийн хэрхэн ямархуу түвшинд ашигладаг талаархи өөрийн бодлоо хуваалцсан билээ. Тэнд хувь хүний онцлог чадварыг компьютерийн боломжуудтай харьцуулан бичсэн. Энд ч мөн адил тухайн байгууллагын өөрийнх нь зохион байгуулалтыг үйл ажиллагаа явуулж буй төрөл, салбартай уялдуулах байдлаар бичих болно.
Байгууллагын мэдээллийн технологи нь нэг талаар хөтлөгч нь буюу манлайлагч нөгөө талаар түлхэгч нь буюу дэмжигч нь байхуйцаар ажиллах ёстой гэж боддог билээ. Харин Таны ажилладаг газар ямар байдаг вэ? Танд ажил дээрээ компьютер ашиглаад байж байхад элдэв хүндрэл тохиолддог л биз дээ? Ямар байдлаар зохицуулж ажиллаж байна даа?

Ямар төрлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна?
Хөдөө аж ахуй (дотроо мал аж ахуй, ургамал газар тариалан), Уул уурхай, Барилга, Нийтийн ахуйн үйлчилгээ, Хөнгөн аж үйлдвэр, Хүнсний үйлдвэрлэл, Эрүүл мэнд, Боловсрол ШУ, Банк санхүү, Дэлгүүр худалдаа гээд хэдэн ч янзаар хэлж болох байх. Миний хувьд бол дээрхи байдлаар ангилах юм бол зүгээр юм шиг санагдаад байгаа юм. Ер нь аль ч салбарт ажиллаж байсан байгууллага л бол байгууллага. Тэнд нь ажиллаж байгаа хүмүүс компьютер хэрэглэдэг л бол байгууллагын мэдээллийн технологийн талаар яриа заавал үүснэ. Тэгээд ч ер нь компьютерээс үл хамааран байгууллага бүр л өөртөө зориулсан мэдээллийг үүсгэн түүн дээрээ ажиллаж байдаг шүү дээ.

Байгууллага өөрөө ямархуу зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа юм?
ХХК, ХК, Төрийн байгууллага, Хоршоо, Хувь хүн болон Холимог байгууллага. Энд би байгууллагын удирдлага зохион байгуулалтын талаар юм ярих гээгүй юм шүү. Харин Мэдээллийн Технологийн алба газар нэгж дээр ямар хүмүүс ажилладаг, тэдгээрийг хэрхэн сонгон шалгаруулж авдаг талаархи байгууллагууд дээр ажигласан зүйлээ л бичих гэж байна.

IT ер нь байнга зарлага болж байдаг уу?
Миний бодлоор бол лав л материаллаг эд зүйлс бүтээдэггүй тул шууд орлого олоод байдаггүй. Энгийнээр бодоход 10 төгрөгийн бичгийн цаасан дээр 300 төгрөгний бал аваад 5 минут гараараа цэвэрхэн бичээд өгчих өргөдлийг заавал 500000 төгрөгийн компьютер дээр шивээд 200000 төгрөгийн принтер ашиглан 10 төгрөгийн цэвэр цагаан цаасан дээр хэвлэх нь үнэндээ л бол илүү зардал. Тэгээд бүр 10 – 30 төгрөгийн цахилгаан хэрэглээд шүү. Гэхдээ үүнийг орчин үед зардал гэхээсээ илүү боломж гэж нэрлэх болсон. Учир нь миний ажигласнаар хуучин зүйлсийг аль болох шинэлэг хэлбэрээр дахин хийх гэдэг болсонтой холбоотой юм болов уу гэж бодож байгаа. Жишээ нь өмнө MS DOS орчинд энгийн текст хэлбэрээр бүхий л мэдээллийг дэлгэцэн дээр гаргаад цаасан дээр хэвлэж аваад болдог л байсан. Windows-д шилжсэнээр график дүрслэл бүхий гоёмсог байдлаар дахиад л хийдэг болсон. Одоо бол бүр л кино шиг л юм хийдэг болоод байгаа. Тэглээ гээд хийдэг үйлдэл нь хэвээрээ боловсруулдаг үйлдэл нь ч хэвээрээ л байгаа. Харин технологио дагаад ч тэр үү хүртээмж нь илүү өргөн хүрээнд үйлчилдэг болсон байх. (интернэт, вэб гэх мэт) Тэгэхээр өмнө бага зардлаар хийгээд болоод л байсан зүйлээ яагаад тэр хэвээр нь хийгээд байж болохгүй гэж. Тэртээ тэргүй бизнес нь илүүг шаардаагүй байхад. Гэхдээ хүмүүс ялангуяа байгууллагууд ингэж бодохгүй байна. Заавал шинэлэг байдлаар хийхийг хүсч хийж байна. Дээр хэлсэнчлэн ингэх нь бизнест нь шинэ боломж олгох тухайд боддог болсон байна. Түүнээс гадна зарим тохиолдолд байгууллагын сул талыг халхлах, эсвэл илүү өргөн хүрээнд ажилладаг мэтээр ойлгогдох, бүр хүнгүйгээр ажиллуулах зорилготой байдаг. Тэгэхээр IT бол байнга л зарлага болж явах нь дээ. Харин тэр зарлагаа хэрхэн нөхөж байхад хир анхаардаг гэдгээрээ л жинхэнэ зарлага мөн биш гэдгийг нь тодорхойлох нь л дээ. Зарлага нь яг юун дээр гарах талаар өөрийн бодлоо зургаар дор үзүүлэх болно.

IT–ын (жишээлбэл програм хангамж) өгөөжийг хэрхэн тооцдог бол?
Танай байгууллага дээр ашиглагдаж байгаа програм хангамжийн өгөөжийг яаж тооцох вэ?
Хичнээн хүн цагийн хөдөлмөрийг хөнгөвчилдөг, хир их ажлыг ямар богино хугацаанд хийдэг, ямархан том мэдээллийг хадгалж, бусдад түгээдэг гээд авч үзэх үзүүлэлтүүд олон бий л дээ. Үүнд бас голлон нөлөөлдөг зүйл бол тухайн програмыг хийсэн газрын өртөг, нэрлэсэн үнэ, зах зээлийн үнэ, хэрэгцээ шаардлага, програмыг суурилуулах зардал, борлуулалтын дараахь үйлчилгээний урсгал зардал гээд хүчин зүйлсийг нэрлэж болно.

Мэргэжилтнүүдээ яаж сонгодог вэ?
Ажилд авах хүн маань дор хаяж эрүүл биетэй байх, тухайн мэргэжлийнхээ хувьд наад зах нь анхан шатнаас дээгүүр мэдлэгтэй байх, мэдээж бас ажиллах боломжтой байх нь хамгийн эхний шалгуур байх. Бусад нь бол тэгээд дараачийн асуудал шүү дээ. Тэр дипломтой байх, туршлагатай байх, хамаатан байх гээд л. Өөрийн ажигласнаа дор сийрүүлбэл:
Нийтэд зарлана. Тэгээд зарын дагуу ирсэн хүмүүсээс сонгож бүр заримдаа шалгаж авна. Гэвч энэ нь заримдаа зүгээр л жүжиг байх нь бий. Учир нь тэр тохиолдолд урьдчилан шийдэгдсэн байдаг. Гэхдээ бас илүү сайныг нь хайж байж болно.
Өөрийнхөө төрөл садан, найз нөхдийн дундаасаа сонгож авна. Энэ нь ихэвчлэн хувийн хэвшлийнхэнд тохиолддог.
Өөрийн дотны итгэлтэй хүмүүсийн санал болгосон хүнийг сонгоно. Энэ нь тухайн байгууллага аль болох “бэлэн” ажилтан олоод авчих гэсэн хүсэлтэй л холбоотой болов уу. Иймэрхүү байгууллага нь голдуу ажил ихтэй, ажил нь дадлага туршлага шаардсан байдаг.
Байгууллага дотроосоо сонгоно. Энэ нь 2 янз. Үнэхээр ажилд хэрэгтэй болоод сонгож авах эсвэл тухайн шийдвэр гаргагч этгээдэд таалагдах замаар гэж байгаа. Дотроосоо өөр газар хэлтсээс авах нь ч бас байна. Үүнийг байгууллага доторхи шилжилт гэх юм уу даа.
Оюутан ахуйгаас (бага, залуугаас) нь сургаж авах гэж бас бий. Энэ тохиолдолд тухайн ажилтны тухайд хурдан суралцах, ахиж дэвших, тогтвортой ажиллах нь дараачийн асуудал болно.
Ингээд бодоод байхад ажилтны үнэнч байдал, ур чадвар 2-ын аль нь чухал вэ? гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Харин байгууллага шийдвэр гаргахдаа яг алийг нь баримтлан тухайн тохиолдолд шийдвэр гарган хүмүүсийг ажиллуулж байгаа гэдгээр нь ялгаж хэлэх болов уу. Тэрнээс шууд ингэдэг тэгдэг гэхэд хэцүү л дээ. Тэгээд ажилтны үнэлэмж гэж бас нэг юм байна. Гадаадын мэргэжилтэн л бол илүү сайн гэдэг ч ачир дээрээ хэдэн Монгол нөхөд голыг нь нугалаад байх нь илүү таардаг. Ер нь гаднаас ирдэг нөхдүүдийн хувьд “ажил нь амандаа орсон” л байдаг болохоос гардаад хийдгүүдээс Монголд ирээд байдаг нь юу л бол. Миний хувьд лав тийм хэрэгтэй гоц нөхөртэй шууд таарч байгаагүй л юм байна. (Миний хувьд бол дандаа гай л байсан, яагаад гэвэл ажлын хэл нь, орчин нь ч тэр Монгол хэл дээр байхад дандаа тэр гадаадын нөхрийн хэл рүү хөрвүүлэх илүү ажил хийж таардаг, гарсан үр дүнг нь эргээд ахин Монгол руу хөрвүүлэх хэрэг гардаг гээд л. Үүнээс болоод Монгол хэлээрээ зөв ярьж бичдэггүй нөхдүүдийн үнэд орохыг нь яана. Ер нь бол компьютер дээр Монгол хэл дээр кириллээр эсвэл уйгаржин (босоо) бичгээр бичих гарны драйвер нь аль хэдийн бий болсон шүү дээ.)

Ямар зохион байгуулалтаар ажиллахыг илүүд үздэг вэ? Яг үүнд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол тухайн байгууллагын өөрийнх нь бүтэц зохион байгууламж юм. Босоо зохион байгуулалттай, төвөлөрсөн удирдлагатай бол тийм л бүтэц тэнд нь ажиллах гэх мэт. Миний ойлгосноор матрицан удирдлагатай ажилладаг байвал IT нь илүү хүртээмжтэй, үр дүнтэй баймаар юм билээ. Яагаад гэвэл IT нь тухайн байгууллагынхаа хувьд ханган нийлүүлэгч нь, үйлчилгээ үзүүлэгч нь байдаг. Тийм учраас тухайн байгууллагынхаа гол зорилгыг компьютер ашиглан хэрхэн гүйцэлдүүлэхэд л анхаарах ёстой. Тэрнээс огт компьютергүй байхад шууд бүх ажиллагаа нь зогсчих байгууллага тийм олон биш л дээ. Мэдээж компьютерийн хөгжлийг дагаад олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гарч ирсэн ч гэсэн хүний амьдралд нөлөөлөхүйц нь тэр бүр байхгүй л болов уу. (интернэт байхгүй байхад радио сонинтой болоод л байсан) тэгэхээр компьютер нь шинэ нэмэлт боломж олгодог, давуу тал бий болгодог гэдгээрээ л түрий барихгүй бол шүү дээ. Нэмж хэлэхэд IT-ийн мэргэжлийн байгууллагуудын хувьд гол бүтээгдэхүүн нь өөрөө байх учраас тэд өөрсдөө л өөрсдийн зах зээлийг бий болгох хэрэгтэй болдог. Тэгэхээр тэдний зохион байгуулалт нь байгууллага доторхи IT-ийн зохион байгуулалттай адил л байх болов уу. Тэгэхээр эхний ээлжинд байгууллагын IT-ийн талаар ярихад хангалттай гэж бодож байна. Байгууллагын IT нь байгууллагынхаа ажилладаг салбараар мэргэших шаардлагатай байдаг гэтэл манай Монголд сургалт, хүний нөөцийн асуудал нь өөрөө IT-г орхигдуулсан байдалтай явагдаад байгаа гэмээр л ажиглагддаг.

Байгууллагын дотоод сүлжээг ямар бүтэцтэйгээр үүсгэж ажилладаг эсэх? Байгууллага нь цөөхөн хүнтэй эсвэл компьютер дээр бага ажилладаг ажилтай байгууллага байвал компьютерийн сүлжээг үүсгэх нь хямд төсөр байдаг байж болох л юм. Гэхдээ л тэнд том байгууллагуудад байдаг бүхий л үйлчилгээ нэг адил байх ёстой болдог. Яг л айл шиг гэх үү дээ. Айлын ам бүл хэд байхаас үл хамаараад адилхан л хэрэгцээ үүсдэг, харин тэр хэрэгцээгээ цөөхүүлээ амьдардаг бол арай л бага зардлаар шийдэж болдогтой адил. Ер нь байгууллагын сүлжээ нь дотроо байгууллагын доторхи ажилтан хоорондын сүлжээ, гадны байгууллагатай холбогдох сүлжээ гэж байдаг ба дотооддоо дотуур утас, компьютерүүд хоорондын сүлжээ, бусад нэмэлт төхөөрөмжүүдтэй харьцах сүлжээ гэж байдаг бол гадаад сүлжээ нь интернэт, факс, телефон утас, шуудан зэргээс бүрдэж байдаг. Дээр нэмээд тухайн байгууллагын ажилтан, харилцагч этгээд, холбогдох үйлчилгээ үзүүлэгч, ханган нийлүүлэгч байгууллага гэсэн хэрэглэгчдээс бүрдсэн сүлжээ байх нь ойлгомжтой. Мөн дээр нь тухайн байгууллагын онцлогийг харгалзахгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилладаг салбарт хэрэглэгддэг программ хангамж, техник тоног төхөөрөмжүүдийг оруулж тооцох шаардлагатай. Бас байгууллага, хамт олон юм чинь тэнд материаллаг эд зүйлс, түүний бүртгэл, цалин хөлстэй холбоотой зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан зайлшгүй байх зарим нэг программ хангамж, техник, технологийн шийдэл зэргээс хамаарсан байж болох талтай.

Дотоод мэдээлэл эсвэл өгөгдлийн сан түүний хадгалалт, нууцлалтай харьцах ажиллагаа?
За даа энэ дээр ч дээ банк, санхүүгийн байгууллага л биш бол нэг их сүржигнээд байдаг нь тоотойхон доо. Миний ажигласнаар бол Монголд Ус цаг уур, банкууд, Эрдэнэт УБҮ, MCS гэх мэтийн тоотой хэдэн томоохон байгууллагууд, компьютерийн чиглэлийн хэдэн компаниуд, Улсын Бүртгэлийн Газар, Үл хөдлөх, Гааль, Татвар гэсэн тоотой нэр бүхий хэдхэн байгууллагууд л өгөгдлөө хадгалдаг, эргэж харьцдаг, нууцладаг байхаа даа. Тэгээд ч тэдгээр дээр нь байгууллага иргэдэд шууд нөлөөлөхүйц мэдээлэл үндсэндээ бараг байхгүйтэй адил маш бага. Тэгээд ч гол нууцлах ёстой мэдээлэл нь өгөгдлийн сан дээрээ л байж байдаг ба хандалтыг нь хязгаарлаагүй бол, хадгалалт нь зөв биш бол ил тавьсантай л адил шахуу байдаг. Ямартаа л том дүнтэй зээл бүхий хувь хүний мэдээллийг иймэрхүү (зээлийн мэдээллийн сан гэх мэт) сангаас шүүхэд ямар ч мэдээлэл гарч ирдэггүй байхав дээ. Тэгэхээр л нөгөө хуурамч иргэний үнэмлэх, давхардсан хаягийн бүртгэл бүхий хороо хорины мэдээлэл гэсэн зүйлс гарч ирээд байдаг байлгүй. Миний бодлоор бол үүнийг шийдэх нь хялбар байж болох боловч нэг л хүсэлгүй байх шиг харагдаад байдаг хөндлөнгөөс ажихад. Манай хүн амын тоо, суурин газрын бүртгэл, хаягжилт тэдгээрийн индексжилт зэрэг нь цөөн тоотой, үүсгэхэд ч тэр, дараа нь эргээд ашиглахад ч тэр хялбархан л баймаар байдаг. Гэтэл тиймгүй. Энэ нь эргээд компьютер ашигласны үр дүн харагдахгүй байх, өөрийн өртөг ихсэх, үргүй зардал гаргах гол шалтаг шалтгаан нь мөн л болов уу. Дээр өгүүлсэнчлэн IT бол байгууллагадаа шууд орлого авчирдаггүй шүү дээ.

Бодлого, журам, дэг, заавар буюу стандарт баримтлан ажиллах нь?
Энэ тал дээр ёстой хэлж мэдэх юм хомсхон л байна. Ямар ч том байгууллагад ороод үзэхэд нэг л сайхан дотоод журам дүрэмтэй газар, харин яг ачир дээрээ тэр нь IT дээрээ хэрэгжээд байдаг нь цөөхөн талдаа. Үзүүлэх л юмтай суугаад байдаг. Яг энэ асуудал дээр гадныхан бол “compliance with policy” буюу хэрэгжилт хариуцсан алба байгуулан ажиллаж байдаг болтой юм билээ. Энэ нь юу хийдэг юм гэхээр дүрэм журмаа хэрхэн даган мөрдөж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулан ажиллах, зөрчсөн тохиолдолд юу болохыг тодорхойлон түүнээс сэргийлэх, зөрчлийг арилгуулах гээд л их чухал алба ажиллаж байдаг. Монголд бол үндсэндээ аудитын газар, мэргэжлийн хяналтын газар, стандартчлал хэмжил зүйн газар, санхүүгийн зохицуулах хороо, хуулийн зөвлөгөө өгөх хэсэг зэрэг газрын хийдэг ажлыг л хийдэг юм уудаа. Байгууллага дотор бол иймэрхүү ажлуудыг голдуу тухайн тохиолдолд нь л буюу асуудал үүссэн үед нь л хуулийн голдуу хүмүүс нь хариуцан ажиллаж харагдах юм билээ. Гэтэл энд би хэн нэг хүний биш компьютер дээрхи ажлын хувьд ярьж байгаа гэвэл компьютер ашиглан ажиллах чадвар, түүнээс үүдэн гарах үр дагаврыг хэн нь хариуцах болж байнаа???

Аюулын үед ажиллах төлөвлөгөөтэй эсэх?
Энэ нь хуучнаар бол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа юм л даа. Яг л гал гарвал ямар маршрутаар байшингаас гарах, хэнд мэдээлэх, хэрхэн эд хогшил болон хүнээ авран хамгаалах заавар болон түүнтэй холбоотой сургалт зэргийг хэлж болно. Иймэрхүү зүйлс одоо бидний ажил компьютерээс асар их хамааралтай болж байгаа өнөө үед компьютер дээрхи мэдээлэл, түүнтэй холбоотой эрсдлийг хэрхэн тооцох, яаж урьдчилан сэргийлэх, тухайн учрал тохиолдсон бол сэргээх арга хэмжээ гээд л бас ч гэж нүсэр ажлууд байдаг билээ. Гэхдээ үүнийг хэрхэн гүйцэлдүүлдэг нь л гэхээс.

Байгууллагуудын IT яг үнэндээ юу хийдэг юм бол?
Миний туршлагаас үзэхэд банк, санхүүгийн байгууллагууд болон уул уурхай, тээврийн байгууллагууд болон хувийн жижиг компаниуд тэнгэр газар шиг л зөрөөтэй байдаг. Доторхи нэршил, зохион байгуулалт, хийж буй ажлууд нь ч тэр. Нэг газар системийн инженер гэсэн байхад нөгөө дээр админ ч гэх шиг. Эсвэл бүр зүгээр ахлах ажилтан гэх мэт. Гэтэл хийж буй ажлууд нь яг ижил байх жишээтэй. За энэ ч яахав гэтэл бусад чиг үүргийн давхцал, орхигдол, цалин хөлсний ялгаа, эрх мэдэл, гадны байгууллагатай харьцах, дотооддоо хандах хандлага гээд л. Тэгээд ажигласнаа бичье. Захирал, ахлах ажилтан, системийн админ, программист, сүлжээний инженер, оператор гэс гээд л дуусч байх шиг байна. Гэтэл орчин үед IT нь бизнесээ дагаж үйлчилдэг, дагуулж хөгждөг гэдгийг нэг л ойлгохгүй байна уу эсвэл хуучнаасаа салах дургүй байна уу IT –ийн хэлтэс (заримдаа газар ч гэдэг) нь дан программистуудаас бүрдсэн хэсэгтэй, дан техник хангамжийн инженерүүдээс бүрдсэн бас нэг хэсэгтэй (энэ хэсэгт нь голдуу систем админ нь байх) тэгсгээд л бүтэц нь болчихдог. Зарим томоохон байгууллагууд дээр оператортой байх. За ер нь л нэг иймэрхүү. Өмнө миний бичсэнийг харж байсан бол би тэнд “IT мэргэжилтэн бол багаж” гэсэн санаа гаргасан байгаа. Энэ нь IT мэргэжилтний тухай, тэнд ажилладаг хүний тухай байсан. Харин одоо “ямар ч багажинд уран гар хэрэгтэй” (өөрөөр бас “сайн дархан багажаа өөрөө урладаг” ч гэдэг дээ) хэмээн байгууллага дахь IT бүтцийн талаар өгүүлье. Энэ нь Enterprise IT Architecture буюу байгууллагын мэдээллийн технологиийн байгууламж юм. ө.х. ямар хүн ажиллаж байгаа гэдгээс үл хамааран байгууллага дахь мэдээллийн технологийн бүтэц бүрэлдэхүүнийг хэлж буй хэрэг юм. Тэгээд одоо би өөрийнхөө ойлгосон бүтцийг бичье.
IT нь байгууллагынхаа дэд бүтцийн нэгдэл болон ажил үйлчилгээ үзүүлэх, эсвэл цогц мэдээллийн технологийн дэд бүтэц болж ажиллах гэж байна. Байгууллага өөрөө IT-г өөрийнхөө бүтцэд байлган мэдээлэл технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах, эсвэл гадны этгээдийн хийсэн бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээг шууд (худалдан авах/түрээслэх) авч тохируулж хэрэглэх, эсвэл дээрхи хоёрыг хамтарсан байдлаар ашигладаг л байгаа болов уу. Миний бодлоор байгууллага өөртөө IT-ийн бүтэцтэй байж тэнд байгаа хүмүүсээсээ IT ийн үйлчилгээ авах нь хамгийн эрсдэл багатай боловч хамгийн зардал ихтэй шийдэл юм. Нөгөө талаар бусдын хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээг шууд авч хэрэглэх нь зардал багатай боловч эрсдэлтэй байна. Юу хийдгээсээ биш хир том жижгээсээ хамаарч IT-дээ анхаарал тавьдаг юм шиг байгаа юм Монголын байгууллагууд. Компьютерийг жинхэнэ утгаар нь ашигладаг байгууллага гэвэл Ус цаг уурын хүрээлэн, Нисэх, Интернэт кафенууд, арилжааны банкууд, IT-ийн чиглэлээр ажилладаг компаниуд гэж үргэлжлээд л төрийн байгууллагууд, гэрийн компьютер гэсхийгээд л энэ дараалал дуусах байх Энд би ямар хүчин чадалтай компьютер, хэдэн компьютер гэдгээр нь биш харин байгаа компьютерүүдийнхээ нөөцийг хир зэрэг шавхаж ажиллуулдаг гэдгээр нь дугаарласан болой. Мэдээж комьютерийн хүчин чадлыг гүйцээж ашиглахад тэнд ажилладаг ажилтан, байгууллагын бодлого, ажлын цар хүрээ гээд нилээн олон хүчин зүйл нөлөөлнө л дөө Монголын хувьд. Бас огт нөөц үлдээхгүйгээр компьютерийн чадлыг шавхаж ашиглах нь өөрөө бас цаашид хөгжих боломжоо хаадаг талтай. Юу гэсэн үг вэ гэвэл хэрэв шинэ боломж шинэ програм турших, нэвтрүүлэх гэхээр нөөцгүй тул эхлээд нөөцөө ихэсгэх хэрэгтэй болдог. Нөгөө талаар зохих хэмжээний нөөц үлдээж ашиглах нь аливаа эрсдэл тохиолдох үед эрсдлээс хохирол багатай гарах гарц болдог. За тэгээд байгууллагууд өөрсдөө дэргэдээ байгаа IT-ийн бүтэц, эсвэл IT-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг нь авч ашигладаг тэр байгууллагаа юу гэж нэрлэх нь чухал биш, тэр дундаа өөрийн харъяалалдаа байдаг дэд бүтцээ хэрхэн зохион байгуулж ажиллуулах нь ч сонин биш л дээ. Программ хангамжийн хэлтэс, Техник хангамжийн хэлтэс, Сүлжээний алба, Үйлчилгээний хэсэг, Системийн нэгж, Хөгжүүлэгчдийн баг тэр ч байтугай гэрээгээр ажилладаг хуулийн этгээд, харилцагч, үйлчлүүлэгч гэж хүртэл нэрлээд явж л байна. Миний хувьд энэ нь чухал биш харин тухайн байгууллага ажилдаа их бага хэмжээгээр IT ашигладаг л бол одоо миний бичих дараахь зүйлсийг заавал анхааралдаа авч зохих хэмжээгээр хэрэгжүүлэх л хэрэгтэй гэж бодоод үүнийг бичиж байна.
Business support – Бизнесийн дэмжлэг
Planning – Төлөвлөлт
Мэдээж энд төсөв төлөвлөгөө, ойрын болон хэтийн төлөв тодорхойлох, хүн хүчний болон нэвтрүүлэх техник технологийн асуудлууд, тэдгээрийн хэрэгжилтийн байдал орно.
Organization / Staff – Байгууллага / ажилтан
Skills management – Ур чадварын менежмент
Мэдээллийн технологийн ажилтнуудын тухайн ажлыг ямар хугацаанд хийх, хир их зардал гаргах шийдлээр гүйцэтгэх зэргийг тухайн ажилтан бүрээр даалгасан ажлуудаар нь үнэлэх, зохих дүгнэлт хийсэн байх хэрэгтэй.
Training – Сургалт
Сургалтын хувьд ямар төрлийн сургалтанд хамрагдсан эсэх, эсвэл цаашид хамруулах эсэх, гарсан үр дүнг тухайн project бүр дээр гаргах шаардлагатай.
Retention – Өмнөх туршлага
Ажилд хүн авахад ерөнхийдөө хандлага байдаг: байгууллага дотроо шилжих, гаднаас шилжиж ирэх эдгээр тохиолдолд туршлагатай байдаг, эсвэл дөнгөж сургууль төгссөн юм уу, ажлынхаа гарааг шинээр эхлүүлж байж болох ба энэ тохиолдолд хир хурдан сурч дадлагажиж байгаагаар нь туршлага нь хэмжигдэнэ.
Matrix management – Матрицан удирдлага
Энд бид дарга цэрэг гэсэн удирдлагын тогтолцоо гэхээсээ илүү хэнээс даалгавар авч гүйцэтгэлээ хэнд тайлагнах вэ? гэдэгт илүү анхаарах ёстой болов уу. Хяналт шалгалт хийх, удирдах удирдуулах тухай биш шүү.
Staff optimization – Ажиллагсдын оновчлол
Ажилтнуудын ажлын гүйцэтгэлд нь ямар дүн тавигдаж байгаагаар хир оновчтойгоор ажилтныг хуваарилсан эсэх нь мэдэгдэнэ. Энд ЭХ ОРНЫ АЛТАН ГУРАВ бол ажил хийгдсэн л гэсэн үг. Гэхдээ бидэнд Гурав биш бүр Сайн ч биш ОНЦ дүн л хэрэгтэй. Тэгэхээр манай ажилтан бүх ажлыг Гурав дүнтэй хийдэг супер ажилтан биш даалгасан ажлыг Онц хийдэг жирийн ажилтан л байх хэрэгтэй. Яагаад гэвэл байгууллагад тухайн ажилтны юу хийж чаддаг нь бус хийсэн ажил нь илүү чухал.
Contingency planning – Санаандгүйн /тохиолдлын/ төлөвлөлт
Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, тухайн тохиолдол үүсэх магадлал тооцох, үүссэн тохиолдолд авах арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөгөө турших зэрэг асуудлууд багтана.
Disaster recovery – Аюул, гай гамшгийн дараа нөхөн сэргээх
Байгууллагын гол үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр алдагдсан мэдээллийг сэргээх ажиллагаа, түүний хугацааг тооцох, нөөцөд хадгалагдсан мэдээллээс сэргээх ажиллагаанууд багтана.
Second site engineering – Нөөц байрыг зохион байгуулах
Хэрэв үндсэн үйл ажиллагааны хэсэг нь цаашид ашиглах боломжгүй болсон бол байгууллагын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс нөөц байранд шилжих шаардлага гардаг. Үүний тулд нөөц байрыг урьдчилан зохион байгуулж бэлтгэсэн байна.
Design Methodology – Загварчлах арга зүй
Business architecture – Бизнесийн архитектур
Байгууллагын бизнесийн процессийн компьютер дээрхи загварыг нь хийх хэрэгтэй.
Technical architecture – Техникийн архитектур
Харин энд байгууллагын мэдээллийн технологид ашиглагдаж байгаа бүхий л техник хангамж, тоног төхөөрөмж, дагалдах эд анги багтах бөгөөд хэрэгжүүлж байгаа технологийн хандлагаас хамааран бүтэц нь тодорхойлогддог.
Systems architecture – Системийн архитектур
Энд харин байгууллагын бүтцээс хамаарах бөгөөд сүлжээний топологи, ашигласан технологи, дотоод сүлжээний бүтэц, үйл ажиллагаатай холбоотой чиг үүрэг бүхий бусад программ, сервер зэрэг багтана.
Requirements management – Тавигдах шаардлагын менежмент
Байгууллагын мэдээллийн технологийг хэрэглэхдээ тавих шаардлагуудын талаар энд дурьдана. ө.х. ямар үйл ажиллагаанд ямар программ хэрэглэгдэх, ямар техник хангамж ажиллуулах, сүлжээний ямар шийдэл гаргах гэх мэт асуудлууд орно.
Traceability – Мөрдөгдөх байдал
Дэс дараалсан процессуудын алхам бүрийн талаар бүрэн дүүрэн тайлбарласан мэдээллээр хангаж байгаа эсэхийг тодорхойлно. Байгууллагын компьютер дээрхи ажиллагааны (программын debug ашиглан хянадагтай төстэй) явцад тухайн ажиллагааг хөндлөнгөөс ажиглах, хянах зорилготой байдаг.
Applications – Программууд
Тухайн байгууллагад ашиглаж байгаа программ хангамжуудыг байгууллагын бизнес загвартай холбон загварчлах асуудал энд хамрагдана.
Data model – Өгөгдлийн загвар
Тухайн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон өгөгдлийг тусгай сан үүсгэн хадгалах, түүнтэй харьцах асуудлуудыг хамруулан загварчлах асуудал энд хамрагдана.
Services & Delivery – Үйлчилгээ ба хүргэлт
Production control – Бүтээгдэхүүний хяналт
Workload management - Ажлын ачааллын менежмент
Ажлын ачааллыг байгууллагын үйл ажиллагаанд тохируулан удирдах тухай байх юм. Сервер дээрхи боловсруулалт дээр үүсэх дараалал, сүлжээгээр дамжих мэдээллийн урсгалын багц, ажилтнуудын компьютер жигд ашиглалт зэрэг болно.
Job scheduling – Ажлын цагийн хуваарь
Байгууллагад компьютер хэрэглэдэг хэн бүхний ажлын цагийн хуваарийг зохицуулах асуудал хамаарна.


User management – Хэрэглэгчийн менежмент
Энд маш чухал хэсэг юм. Энд тухайн байгууллагад хэрэглэгдэж байгаа бүх системүүдэд ажилтнуудад нэвтрэх эрх олгох, ашиглах боломж олгох, мэдээллээр хангах зэрэг ажлууд багтах юм.
Facilities – Хүчин чадал
Ажилтнуудын хүртээмж, ажиллах боловсон хүчний хангалт болон бусад хангамжийн хүрэлцээ, нөөц ашиглалт, resource бүрэн ашиглаж байгаа эсэхийг тогтоох асуудал багтана.
Print management – Хэвлэлийн менежмент
Хэвлэлийн газар эсвэл түүнтэй адилтгах процесс явуулдаг хэсэг байгууллага бүрт л байдаг. Жишээ нь зар сурталчилгаа, тайлан гаргах гэх мэт. Тэдгээрийг удирдах тухай асуудал энд багтана.
Report distribution – Тайлангийн түгээлт
Дотооддоо түгээх янз бүрийн түвшний мэдээ мэдээлэл, тайланг тараах систем, аргачлал, хянах, сайжруулах тухай ажлууд багтана.
Operations – Үйл ажиллагаа
Console management – Гар ажиллагааны менежмент
Өнөөдөр компьютер дээр хэдэн удаа товчлуур дарж байгаа гэдгээр гар ажиллагааг тодорхойлох түвшинд очсон. ө.х. компьютерийг зөвхөн тооны машин эсвэл бичгийн машины хэмжээнд ашиглаж байгааг гар ажиллагаанаасаа салаагүй л гэнэ. Гэвч тодорхой хэмжээний гар ажиллагаа зайлшгүй (файлд нэр өгөх, хийх ажлын дарааллыг тогтоох, гэх мэт) бөгөөд зохих хэмжээнээс хэтрэхгүй байлгахыг л гар ажиллагааны удирдлага гэнэ дээ.
Remote operations – Зайны үйл ажиллагаа
Сервер компьютер, программ сэлтийг ер нь л зайнаас удирдах хэрэгтэй болдог. Ямар серверийн өрөөнд ороод тухайн компьютер дээр л ажиллаад байлтай биш. Зайнаас л харьцах, ө.х. сүлжээгээр ажиллах явдал ер нь л байдаг шүү дээ. Жишээлбэл интернэт-д орох гэх мэтчилэн.
Service level agreement – Үйлчилгээний түвшний гэрээ хэлэлцээр
Мэдээллийн технологийн үйлчилгээг авахын тулд гадны этгээдтэй байгуулсан гэрээ хэлцэл, өөрийн байгууллагад ажиллаж байгаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, бусад үйлчилгээ авах гэрээнүүд бүгд л үүнд орно. Эдгээр нь бүгд холбогдох хуулийн хүрээнд байгуулсан, зохих бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, үйлчлэх, зарим төрлийн ажлыг байгууллагын өмнөөс гүйцэтгэх зорилготой байдаг.
Change management – Өөрчлөлтийн менежмент
Байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч ашиглаж байгаа техник, программын шинэчлэлт, сайжруулалт, өөрчлөлт зэрэг багтана.
Version control – Хувилбарын хяналт
Хэрэв нэг л программ, техник хангамж ашигладаг бол түүний сүүлийн үеийн өөрчлөлт, нэмэлтийн улмаас гарсан шинэ хувилбаруудыг бүртгэх, аль хувилбар дээр ямар өөрчлөлт гарсан зэргийг хянаж ажилдаа ашиглаж байх хэрэгтэй.
Configuration management – Тохиргооны менежмент
Программ болон техникийн эсэх бусын тохируулга, нөхцлүүдийг зааж өгөх, тэдгээрийг мониторинг хийх удирдах зэрэг орно.
Change control – Өөрчлөлтий хяналт
Байгууллагын үйл ажиллагааны өөрчлөлт, дотоод бүтцийн өөрчлөлт, ажилтнуудын өөрчлөлт, хэрэглэж байгаа техник технологийн өөрчлөлт, программын сүүлийн өөрчлөлт гээд их олон өөрчлөлтүүд үүнд орох байх шүү.
Technology support – Технологийн дэмжлэг
Байгууллага үйл ажиллагаа, мэдээллийн технологио байнга шинэ зүйлсээр ялангуяа сүүлийн үеийн технологийн чиг хандлагад нийцүүлж байх учиртай.
Training – Сургалт
Сургалтыг янз бүрийн байдлаар зохион байгуулж болно. Давталт, зорилго, агуулга зэргээсээ хамаарч янз бүр байж болно.
Staff retention – Ажиллагсдын мэдлэг туршлага
Мэдээллийн технологийн чиглэлийн ажилтнуудаа аль болох тогтвор суурьшилтай ажиллуулах, мэдлэг туршлагатай болгох бодлого барина.
Accounting – Бүртгэл
Бүртгэл бол биет болон биет бус хөрөнгийнх, дотоод гүйлгээний бүртгэл, санхүүгийн гүйлгээ бүртгэл, хийгдсэн ажлын бүртгэл гээд олон янз байна.
Chargeback – Буцаалт
Алдаа гарсан тохиолдолд тухайн үйлдлийг буцаадаг байх хэрэгтэй. Мөн хуурамч, луйврын ажиллагааг мэдсэн байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд орно.
Logging – Хандалтын бүртгэл
Байгууллагын мэдээллийн системд нэвтэрсэн хандалтуудыг бүртгэх, ороод хийсэн ажлуудыг бүртгэх, системийн ажилласан байдлыг бүртгэх юм. Энд системийн лог файлтай ажиллах явдал маш чухал.
Screening – Дэлгэцийн хяналт
Шаардлагатай бол шууд хяналтыг операторуудын тусламжтайгаар, зохион байгуулах, харуул хамгаалалт, бусад үйл ажиллагааг хянах, нэмэлтээр бичлэг үлдээх, тэмдэглэл хөтлөх зэрэг асуудал байж болно. Дэлгэц ашиглан хянах нь шууд, зайны хяналт болдог.
Standards – Стандартууд
Мэдээллийн технологийн үйл ажиллагааны стандарт
Серверийн өрөөний стандарт
Souce code бичих стандарт гэх мэт дандаа мэдээллийн технологитой холбогдол бүхий стандартуудыг эхний ээлжинд гаргаж мөрдөх хэрэгтэй байх. Стандарт гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу оролцогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг хэлдэг. Зорилго нь зохистой ашиглалт, хэмжилтийн нэгдмэл байдлыг хангах, орлуулах, сорих байна. Ер нь бол мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд мөрдөгдөх стандарттай танилцсан нь дээр. Гэхдээ мөрдөхгүй л бол стандарт бол ер нь цаг цаасны гарз.
Policies – Бодлого
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
Мэдээллийн технологийн эрсдлийн удирдлага
Тухайн ажиллагааны хувьд яагаад үүнийг заавал хийх ёстой вэ? гэдгийг бодлого нь тодорхойлж байдаг. Байгууллагын хувьд ямар нэг бодлого тодорхойлогддог боловч мэдээллийн технологитой холбоотой бодлого бүхий байгууллага ер нь л ховор шүү. Хэрэгжилт нь ч гэсэн сул талдаа.
Procedures – Журам
За энд бол есөн жорын журам байдаг ч гол нь мэдээллийн технологийн үйл ажиллагааны бүтцэд суурилсан л журмууд гол төлөв хийгдсэн байдаг. Жишээ нь системтэй харьцах журам гэх мэтчилэн. Бодлогоор тодорхойлсон зүйлсийг хэрэгжүүлэхэд юу юу хийх вэ? гэдгийг журамд заах ёстой л доо. Тэгээд хэрэгжүүлэх ажлуудаас хамаарч хэдэн ч журамтай байж болно. Харин уг журамд заагдсан үйл ажиллагааг яаж хийх вэ? гэдгийг бичсэн баримт нь заавар гэгддэг. Журам зааврыг хольж хутган ойлгох нь хэрэгжилтэнд сөрөг нөлөөтэй тул энд албаар нэмж тодорхойлсон хэрэг.
Industry – Үйлдвэрлэл
Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой хэмжээгээр стандартчлагдсан байх ёстой. Нийтийн жишгээр байгаа эсэх, шинэ бол үнэхээр ашиг тустай эсэх, онцлог зэргийг тусгасан байх.
Emerging – Гэнэтийн осол
Миний ойлголтоор энд эрсдлийн удирдлагын тухай байх болов уу. Эрсдлийн удирдлага бол мэдээллийн технологийн хувьд үнэхээр чухал шүү дээ. Эрсдлийн удирдлагын цикл, гэнэтийн ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, урьдчилан сэргийлсэн арга хэмжээ гээд л яригдах болов уу.
Hardware – Техник хангамж
Бүх л төрлийн техник хангамж, сэлбэг хэрэгсэл, нийлүүлэлт, засвар үйлчилгээ, хангамжийн асуудал энд яригдана.
Qualities – Чанар
Remote access servers – Зайнаас нэвтрэх сервер
Энэ тохиолдолд тусдаа серверийн өрөөтэй байх ба ядаж л сервер нь тусдаа ажиллах ёстой байх. Тэрний дараа л зайнаас нэвтрэх асуудал яригдана. Өөр бас нэг хувилбар нь wireless сүлжээ ашиглан холбогдох байж болно.
Scalability – Хүчин чадал
Ажлын ачаалал, боловсруулах мэдээллийн төрлөөс хамаарч хүчин чадал нь янз бүр байж болно. Серверийн, сүлжээний, хэрэглэгчийн компьютерийн ашиглалтаас хамаарч хүчин чадлын үзүүлэлт нь янз бүр байж болно.



Price/Performance – Үнэ/Гүйцэтгэл
Техник төхөөрөмжийн үнэ нь үйлдвэрлэгч, худалдааны агент, борлуулагч этгээдээс хамаарч үнэ нь янз бүр байж болох ч тийм их зөрөөтэй байж болохгүй. Мөн техникийн ажлын гүйцэтгэл нь шаардлага хангахуйц байх хэрэгтэй. RAM/CPU ашиглалт зохих түвшинд байх ёстой.
Processing – Боловсруулалт
Мэдээллийг боловсруулах явцыг дараахь байдлаар ангилан үзэх нь зүгээр. CPU-ын ашиглалт ямар түвшинд байгаа эсэх, боловсруулах ажлын (thread, job) дараалал, үүсгэх ачаалал зэргийг тооцож үзэх нь зүйтэй.
Back-end – Сервер дээрхи програм
Сервер дээрхи системийн программуудыг хэлж буй хэрэг. Сервер дээрхи үйлдлийн системтэй холбогдол бүхий сервисүүдийг хэрхэн зохион байгуулж байгаа болон тэдгээрийн ажиллагааны чиг үүрэг, онцлог зэрэг байж болно.
Application server – Сервер програм
Байгууллагын компьютер хэрэглэгчид холбогдон ажилладаг, серверийн зориулалттай программууд энд орно. Гол төлөв client/server технологиор бүтсэн программ хангамж, 2-tier (3-tier) бүтэцтэй client/server/database программууд багтдаг. Мөн вэб серверийг ч үүнд хамааруулж болно.
Desktop – Хэрэглэгчийн програм
Хэрэглэгчийн компьютер дээр ажиллаж байгаа бүх программд тохирохуйц үзүүлэлттэй техник хангамж, компьютерээр хангах л ёстой. Тухайн хэрэглэгчийн компьютер нь гацаад байхааргүй үзүүлэлттэй, олон программ зэрэг ажиллахгүй байх зэрэг нөхцлөөр хангаж, ажиллах орчинг нь бүрдүүлсэн байна.
Storage – Нөөцлөлт
Сэлбэг хэрэгслийн хангалт, нийлүүлэлт, үйлчилгээ, цэвэрлэгээ хийх, шинэ техник, технологи нэвтрүүлэх хангалттай нөөцтэй байна.
Online – Байнгын холболт
Энэ бол шууд ажиллах боломжтой холболт юм.
Nearline – Шууд холболт
Харин энэ бол шууд холболт ө.х. шууд компьюерт нь дэлгэц нь холбоотой байгаа гэсэн үг.
Remote – Зайн холболт
Зайн холболт бол сүлжээгээр өөр хоорондоо холбогдоно л гэсэн үг.
Network – Сүлжээ
Сүлжээний 7 түвшинд ямар холболт хийгдсэн байгаа, сүлжээгээр дамжих мэдээллийн урсгал, ачаалал тооцох, сүлжээний топологи нь тодорхой байх зэрэг орно.
Telecom – Холбоо харилцаа
Харилцаа холбооны ямар технологи хэрэглэдэг, ямар техниктэй, гар утас, суурин утас, факс, имэйл, захидал, шуудан илгээмж болон хүмүүсийн амьд харилцаа гээд бүхий л төрлийг хамруулах ба байгууллага дотроо болон гадагшаа харилцаа ямар түвшинд байгааг тодорхойлох юм.
I/O devices – Орох/Гарах төхөөрөмжүүд
Гаднаас мэдээлэл оруулах бүх суваг (keyboard, scanner, web-camera, mouse, incoming-fax, email, telephone, usb-drive, CD/DVD ROM, import files,internet, intranet), гадагшаа мэдээлэл тарах суваг (printer, outgoing-fax, email, website, telephone, usb-drive, CD/DVDs, export files, intranet) зэргийг нэг бүрчлэн бүртгэх, ажиллагааг нь хянах шаардлагатай.
Software – Программ хангамж
Программ хангамж бол биет бус хөрөнгө.
Operating systems – Үйлдлийн систем
Танай байгууллага дээр ямар ямар төрлийн үйлдлийн систем хэрэглэгдэж байна? Windows, Unix, Linux distrobutions, BSD хувилбарууд, Mac гээд л.
Middleware – Хэрэглээний программ
Тухайн үйлдлийн системд зохицсон программуудыг хэлдэг. System tools болон нийтлэг программууд орно. MS Office байж болно. Гэхдээ эдгээрийг хэрэглэдэг байх хэрэгтэй л дээ. Дээр нь нэмээд байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх зориулалтаар хийгдсэн программууд бас орно.
3rd party applications – Гадны этгээдээр хийлгэсэн программууд
Байгууллага гаднаас өөрийн үйл ажиллагаанд зориулж тусгай программ хангамж хийлгэж болно. Мөн түрээслэх, бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авах, өөрт зориулан тохируулан ажиллаж болно.


RDBMS – Өгөгдлийн сан
Байгууллага дээрээ мэдээллийн сантай ажиллахдаа урт богино хугацаагаар хадгалагдах мэдээллийг өгөгдлийн сан үүсгэн хадгалж болно. Энэ нь өөрийн бүтэц, хэмжээ, зорилготой байна. Цаашлаад нөөцлөх, дамжуулах, боловсруулах зэргээр ашиглаж болно.
Internal applications – Дотоодын программууд
Байгууллага өөрийн дотоод нөөцөө ашиглаад өөртөө дотооддоо хэрэглэх программаа боловсруулж болно.
Development tools – Хөгжүүлэх хэрэгсэл
Тэгвэл энэ тохиолдолд ямар технологи дагаж хөгжүүлэх вэ? ирээдүйн байгууллагын зорилготой уялдуулж хөгжүүлэх, үйлчилгээ хүргэхээс хамаарч, хөгжүүлэх хэрэгслээ сонгон тууштай хөгжүүлнэ.
Management disciplines – Удирдлагын журам
Мэдээллийн технологийн ажилтнуудын ажиллах журам, зохион байгуулалт, удирдлагаар хангах, сахилга батын асуудал багтах юм.
Capacity management – Хүчин чадлын менежмент
Performance – Гүйцэтгэл/Үзүүлэлт
Tuning – Тохируулга
Planning – Төлөвлөлт
Asset management – Үндсэн хөрөнгийн менежмент
Биет болон биет бус хөрөнгийн бүртгэл, түүнтэй холбоотой удирдлага
Software licensing – Программ хангамжийн зөвшөөрөл
Программ хангамжийн лицензийн хувьд ер нь бол өмчлөх, эзэмших эрхийн асуудал гэхээсээ илүү тухайн программ хангамжийн зөв буруу ажиллаж байгаад нь хариуцлага хүлээх үүрэгтэй хуулийн этгээд гэдэг утгаар нь хандвал илүү бодитой юм. Энэ нь үнэ мөнгө, миний чиний юм, хэрэгтэй хэрэггүй программ зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдэхэд тустай.
Asset tracking – Үндсэн хөрөнгийн бүртгэл хөдөлгөөн
Software distribution – Программ хангамжийн түгээлт
Data management – Өгөгдлийн менежмент
Өгөгдлийн сангийн талаар энд өгүүлнэ.
Backup/Recovery – Нөөцлөл / Нөхөн сэргээлт

Document management – Барим бичгийн менежмент
Archiving – Архивлалт
Hierarchical storage management – Шатлалтайгаар нөөцлөх менежмент
Network management – Сүлжээний менежмент
Сүлжээний удирдлага нь ямар байгаа талаар энд өгүүлнэ.
Operations – Үйл ажиллагаа
Monitoring – Хяналт
Capacity management – Хүчин чадлын менежмент
Problem management – Асуудлын менежмент
Асуудал шийдвэрлэхдээ ямар арга барил хэрэглэж байна? Гарсан алдаа дутагдал, шинээр нэмэх сайжруулалт, өөрчлөлт шинэчлэлттэй холбоотой алдаа зэргийг яаж шийдвэрлэж байна гэдгээр нь удирдлага ямар байгааг мэдэж болно.
Fault detection – Гэмтэл, алдааны илрүүлэлт
Алдааг хаанаас илрүүлж байна? Хэн илрүүлэв? Ямар төрлийн алдаа нь илрэх магадлалтай? Ямар нөхцөлд илэрсэн бэ? гэдгээр нь илрүүлэлтийг дүгнэх юм.
Correction – Засах
Нэгэнт илэрсэн алдааг засварлахдаа ямар байдлаар ажилладаг тухай байна.
Analysis, isolate – Шинжилж, тусгаарлах
Гарсан алдааг шинжлэх, зарим тохиолдолд тусгаарлах, цааш нь тархаахгүй байх арга хэмжээнүүдийг хэлнэ.
Tracking – зам, мөр
Алдаа гарсан мөрийг үзэх, ямар замаар энэ алдаа системд нэвтрэв? гэсэн ул мөрийг илрүүлэх, юунаас болов? зэрэг асуултанд хариу нэхэх зэргээр ажиладаг.
Reporting – Тайлагнах
Энэ хэсэг бол алдааны тухай мэдээллийг тухай тухай бүрт нь шаардлагатай хүмүүст мэдэгдэх явдал юм.
Security – Хамгаалалт
Data – Өгөгдөл
Өгөгдлийн хамгаалалт нь мэдээллийг ямар байдлаар тодорхойлсон бэ? гэдэг нь маш чухал. Тэрнээсээ хамаарч компьютер дээрхи мэдээлэл буюу өгөгдлийг
Network encryption – Сүлжээний нууцлал
Application – Программ
Authentication – Эрх олгох
Asset – Үндсэн хөрөнгө
Physical – биет
Audit & monitoring – Хянал шалгалт
Application management – Програмын менежмент
Программ хангамж нэвтрүүлэх, ашиглах удирдлагын тухай байна.
Database management – Өгөгдлийн сангийн менежмент
Ихэнх програм нь өөртөө ашигладаг зохих өгөгдлүүдтэй байдаг.
Availability – Боломж
Программын боломж нь бүрэн ашиглагдаж байгаа эсэх,
Load testing – Ачаалж турших
Change management – Өөрчлөлтийн менежмент