January 16, 2014

Хичээлийн цагийн хуваарь зохиох “TimeTabler 1.0.0” программтай танилцана уу. Энэ нь бага дунд, их дээд сургууль, тусгай болон мэргэжлийн курс дамжааны хичээлийн цагийн хуваарь зохиодог, C# дээр бичигдсэн MS Windows орчинд ажилладаг программ юм. Хичээлийн цагийн хуваарийг анги танхим, багш тус бүр болон сургууль, курс, анги, бүлэг бүрээр ялгавартайгаар үүсгэн харуулдаг бөгөөд
·        Өрөө танхим, багш болон сургууль, анги, бүлэг, хичээлийн нэрсийг CSV, TXT файлаас импортлон оруулж болно
·         Их дээд,дунд сургууль болон англи/монгол хэл дээр ажиллах тохируулгатай,
·         Хичээлийн цаг, хичээллэх гаригийг өөрийн дураар оруулах сонголттой
·      Танхим, багшийн боломжит цаг болон хамт орох анги, хичээлүүдийг зааж өгөх, анги бүлгүүдийг групп-д хуваарилах боломжтой
·        Цагийн хуваарийг файл болгон  хадгалах, дахин ашиглах боломжтой
·       Хичээлийн хуваариа сургуулийнхаа вэбсайт дээрээ байрлуулан олон нийтэд харуулах (үр дүнгээ MySQL рүү экспорлох) боломжтой
·         PDF форматтай файл болгон хадгалаад цаасан дээр хэвлэх боломжтой
·       Цагийн хуваарь солигдсон тохиолдолд программ дээрээ гараар эсвэл программын бодолт ашиглан өөрчлөх боломжтой

Уг программ нь таны болон танай сургуулийн үйл ажиллагааг хөнгөвчлөн үнэт цагаа үр дүнтэй зарцуулахад тусална гэдэгт найдаж байна.

    ü Программ суулгах явцад заавар зөвлөгөө өгөх
 ü Программ ашиглалттай холбоотой зөвлөгөө санал өгөх

Хөгжүүлэгч: Д. Батсайхан
Гар утас: 99199937
Имэйл: btsnmail@yahoo.com



Энэхүү программын үргэлжлэл болгон хичээлүүдээр зайны болон цаасаар шалгалт авах материал бэлддэг программ /одоогоор Tester гэж нэрлээд байгаа/ хийгдэж эхэлсэн бөгөөд эхний байдлаар
- онлайн орчинд шалгалт авах асуулт/хариулт/ бүхий модуль,
- цаасан дээр бичгээр шалгалт авах үед хэрэглэх материал хувилбартайгаар үүсгэх модуль,
- нөөцийн асуулт /хариултын хамт/ хадгалах модуль,
гэсэн хэсгүүдтэй байхаар төлөвлөн ажиллаж байна.